Сумдын салбар зөвлөлд шалгалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулх зөвлөл энэ сарын 19-23-нд сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж,хяналт тавина.
Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг нэмэгдүүлэх зорилготой шалгалтын дүнд үйл ажиллагаагаараа манлайлсан салбар, зөвлөлийг шалгаруулж, байр эзлүүлэх аж. 2013 онд зохион байгуулсан шалгалтаас Алтанбулаг,Архуст,Баянцогт,Баянчандмань, Жаргалант, Лүн сум онц, сайн үнэлгээ авсан бол Мөнгөнморьт, Сэргэлэн, Дэлгэрхаан,Баян,Баянхангай сумд хангалтгүй дүгнэгджээ.
Ш.Шүрэнцэцэг
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
8 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
17 days