Ногоон хөгжлийг дэмжигч “Ногоон элч-2016” шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-20 10:29:40

Ховд аймгийн ИТХ-ын  хоёрдугаар хуралдаанаар батлан хэрэгжүүлж байгаа “Ховд аймгийн ногоон хөгжлийн /2016-2020/ хөтөлбөр"-ийг албан байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчлан, хөтөлбөрийн явацад гарч байгаа сайн туршлага, санал санаачилгыг дэлгэрүүлэх зорилгоор “Ногоон элч-2016” шалгаруулах гэж байна.

“Ногоон элч-2016”–г шалгаруулахдаа “Ногоон эдийн засаг”, ”Ногоон үйлдвэрлэл үйлчилгээ”, ”Ногоон ажлын байр”, “Ногоон боловсрол”, “Ногоон байгаль” зэрэг номинацуудыг шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулах ажээ.

Эхний шатны шалгаруулалтыг 12 дугаар сарын 22-нд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс зохион байгуулж, дээрх номинаци тус бүрээс гурвыг сонгож, эцсийн шатны шалгаруулалтыг 12 дугаар сарын 26-ны өдөр номинаци тус бүрээс шилдэг нэгийг сонгох юм байна.

Номинаци тус бүрээс шилдэг нэг оролцогчийг шалгаруулж, шилжин явах цом, мөнгөн шагналаар урамшуулах ажээ.

А.Бямбасүрэн

Related news