“Бүтээмж-амжилтын гарц” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 15:16:04

Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 500,000 төгрөгийн шагналын  сантай “Бүтээмж-амжилтын гарц” аяныг  аравдугаар сарын 14-нөөс 29-нийг хүртэл аймаг даяар зохион байгуулахаар боллоо.

Үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөн өрнөж байгаатай холбогдуулан үйлдвэр, үйлчилгээ, худалдааны чиглэлээр орон нутагт тогтмол үйл ажиллагаа явжуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлмөрийн  бүтээмжийн үндсэн арга хэрэгслүүдийг хэвшүүлэх, бүтээмжийн ухамсрыг суулгах, “Ажлын соёл 5С” хөтөлбөрийг  нэвтрүүлж, ажлын байрны  эмх цэгц, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн таатай орчин бүрдүүлэхэд аяны зорилго оршиж байгаа юм. Энэхүү аянд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны чиглэлээр орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа том, дунд, жижиг аж ахуй нэгжүүд оролцох боломжтой аж.

Аяныг хэрэгжүүлснээр ахуй нэгж байгууллагуудын бүтээжмийн талаарх ойлголт, оролцоо нэмэгдэх, бүтээмж дээшлүүлэх “5С” аргыг хэрэгжүүлж сурсан байх зэрэг томоохон шинэчлэл өөрлөлт буй  болохталаар  албаны хүн өгүүлсэн юм. Харин тус аянд идэвхтэй оролцсон  салбар бүрийн  нэг  аж ахуй нэгжийг  шалгаруулж батламж, мөнгөн шагналаар шагнах юм байна.          

Х.Эрдэнэбулган

Related news