Шинэ-Идэр сумын 2-р баг эрчим хүчинд холбогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум босоо тэнхлэгийн дагуу аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой нутаг бөгөөд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 300 гаран сая төгрөгөөр 2-р багт 10х8-ын цахилгаан дамжуулах шугам, 10/4 кв-ийн дэд станцын барилга угсралтын ажлыг “Нэмэх хасах” компани гүйцэтгэн хүлээлгэн өглөө.
Тус баг 236 өрхийн 700 гаруй хүн амтай 46800 гаруй толгой малтай бөгөөд ихэнх иргэд мал аж ахуй эрхлэн амьдардаг байна. Малчид цахилгааны байнгын эх үссвэртэй болсноор аялал жуулчлалын босоо тэнхлэгийн зам дагуу дугуй засвар, цайны газар зэрэг өрхийн үйлдвэрлэл эрхлэн өрхийн орлого олж амьдрал ахуйгаа дээшлүүлэх, гэртээ телевиз үзэж цаг үеийн мэдээ мэдээлэл авах, гэртээ цахилгаан хэрэгслийг ашиглах зэрэг олон ач холбогдолтой ажээ.
Шинэ-Идэр сум 3 багтай бөгөөд өнгөрсөн жил нэгдүгээр баг эрчим хүчинд холбогдсон бол энэ жил хоёрдугаар баг холбогдож 3-р баг л эрчим хүчинд холбогдоогүй үлдэж байгаа ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Related news

