Азийн элсний спортын VI наадмын нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-23 10:28:53

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулдаг Азийн элсний спортын VI наадам өчигдөр БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотын паркад хөшгөө нээлээ.


Наадамд 45 орны 1800 орчим тамирчин 14 спортын 62 төрөл зайд өрсөлдөнө. Монгол Улсаас найман спортын төрөлд 50 гаруй тамирчин ур чадвараа сорих бөгөөд Монголын багийн тугчаар волейболын спортын олон улсын хэмжээний мастер Г.Хандсүрэн, гандболын шигшээ багийн тамирчин Г.Лхагвацэнд нар нээлтэд жагсав.


Азийн элсний наадам БНХАУ-ын Хайянг хотноо 2012 онд,  Вьетнам улсын Дананг хотноо 2016 онд  болсноос хойш  тодорхой шалтгааны улмаас 10 жил завсарласны эцэст хоёр дахь удаагаа БНХАУ-д болж буйгаараа онцлогтой.  












Гэрэл зургийг: Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин Ч.Ганбат

Related news