Орхон аймгийн Замын цагдаагийн тасагт шинэ төхөөрөмжүүд ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 15:46:08

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн дагуу Орхон аймаг бэлэн бусаар торгох 10 төхөөрөмжтэй боллоо. Үүнд 44 сая төгрөг зарцуулжээ.

Замын цагдаагийн байцаагчид өмнө нь зөрчил гаргасан этгээдийг 5000 төгрөгөөр торгодог байсан бол одоо эл торгуулийг бэлэн бусаар хийх боллоо. Жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор батлагдсан дээрх хуулийн хүрээнд торгуулийн хэмжээ 9200-768 мянган төгрөг болтлоо өссөн. Ингэснээр зөрчил буурна гэж тооцжээ. Иймд хуулийг хэрэгжүүлэхэд юуны өмнө Замын цагдаагийн байцаагчид бэлэн бусаар торгох төхөөрөмжөөр хангагдах ёстой юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Related news