ХОВД: Оны онцлох хүүхдүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-25 16:43:38

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Салбар бүрд авьяас, чадвараараа манлайлж буй хүүхдүүдийг алдаршуулах зорилго бүхий “Оны онцлох хүүхэд” шагнал гардуулах ёслол Ховд аймагт боллоо.  

Энэ онд үндэсний болон олон улсын түвшинд сурлага, урлаг, уран бүтээл, спорт ба бусад төрөлд Ховд аймгийн хэмжээнд 80 гаруй хүүхэд өрсөлджээ.  Үүнээс 10 төрлөөр шилдгүүдийг тодрууллаа.   

  • Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачлага, бүтээлч байдал төрөлд  Цаст-Алтай сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ү.Бат-Эрдэнэ 
  • Сурлагын амжилт төрөлд  Прогресс сургуулийн 10г ангийн сурагч С.Төгсжаргал
  • Урлаг, уран бүтээл төрөлд  Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Б.Баярлах
  • Биеийн тамир, спорт төрөлд: Манхан сумын сургуулийн сурагч Л.Мөнгөнсувд
  • Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч төрөлд Буянт сумын сургуулийн сурагч  Т.Энх-Од
  • Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд  Прогресс сургуулийн 10в ангийн сурагч О.Хүдэр
  • Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлстэн  төрөлд  Цаст-Алтай сургуулийн 12в ангийн сурагч З.Намуун
  • Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд  Лицей сургуулийн 12б ангийн сурагч И.Батчингис
  • Оюун ухааны спорт  төрөлд  Цаст-Алтай сургуулийн 5б ангийн сурагч С. Тэнүүнбуян
  • Багийн амжилт төрөлд  таеквондогийн “Сүлд-алдар” клубийн Б.Номин-Эрдэнэ ахлагчтай 10 шилдэг тамирчин тус тус шалгарлаа.   

Мөн энэ үеэр аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын нэрэмжит шагналаар 11 хүүхдийг урамшууллаа.

Шагналыг Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Баярт болон Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Д.Түнжээ гардуулж, сурагчдад амжилт хүсэв. 

Энэ
үйл ажиллагаа нь Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 33 дахь жилдээ болж буйгаараа онцлогтой.   

Тус үйл ажиллагааг энэ сарын 24-нд Ховд аймгийн ЗДТГ,  Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран зохион байгуулсан юм.  

Related news