ЗАВХАН: Отгонтэнгэр нисэх буудлаар 2700 гаруй хүн зорчжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Үндэсний
агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн CRJ700 агаарын хөлөг
Улаанбаатар-Улиастай-Улаангом-Улаанбаатар чиглэлд 111 удаагийн хуваарьт нислэг
үйлджээ.
Өвлийн нислэгийн хуваарийн дагуу Улаанбаатар-Улиастай-Улаангом-Улаанбаатар чиглэлд даваа, пүрэв гаргуудад тогтмол нислэг үйлдэж байна.
Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Отгонтэнгэр нисэх буудлаар
нийт 145 нислэгээр 2758 зорчигч үйлчлүүлсэн байна. Хуваарьт нислэгээр 4894 ширхэг,
26132кг гар тээш, тээш тээвэрлэгдэж, 163 зорчигч дамжин өнгөрчээ. МИАТ
компанийн CRJ700 агаарын хөлөг 111 удаагийн хуваарьт нислэг гүйцэтгэсэн бол
хуваарь бус 34 нислэгийг нисэх буудал хүлээн авсан байна.
Отгонтэнгэр нисэх буудал нь нисэх буудлын аэродром 3С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий 2860х30 метр хэмжээтэй хөөрч буух зурвас болон 300х15 метрийн хэмжээтэй явгалах зам бүхий тоосгүйжилтын талбайтай.
Тоормозлох зурвас бүхий иж бүрэн аэродром болон үерийн ус зайлуулах суваг бүхий хөөрч буух зурвастай, ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух боломжтой юм. Бид агаарын тээврийг сонгон зорчиж байгаа зорчигчдод нислэгийн мэдээллийг тогтмол шуурхай хүргэдэг.
Тухайн өдрийн нислэг хөөрөх цагаас 2 цагийн өмнө ирж бүртгэлээ баталгаажуулан ачаа тээшээ бүртгүүлж аюулгүй байдлын үзлэгээр орсны дараа агаарын хөлөгт нэвтэрч зорчих ёстойг сануулдаг. Нислэгийн талаарх мэдээлэл авах, тийз худалдан авахдаа МИАТ ТӨХК -ний лавлах утас 11-333-999 руу залгаж мэдээлэл авах боломжтой хэмээн Отгонтэнгэр нисэх буудлаас мэдээлэв.
Завхан аймгийн Отгонтэнгэр нисэх буудал нь аймгийн төвөөс 40км-т байрладаг
Ulaanbaatar