ЗАВХАН: Аж үйлдвэрийн салбарын 63.1 хувийг уул уурхайн олборлолт эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-22 16:30:43

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 25.2 хувиар буурлаа гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 129.9 тэрбум төгрөг болсон байна.


Нийт үйлдвэрлэлийн 63.1 хувийг уул уурхайн олборлолт, 27.2 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 7.6 хувийг цахилгаан, дулааны үйлдвэрлэл, 2.1 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл нь аж ахуйн нэгж, байгууллагын тайлант хугацаанд зах зээлд болон өөрийн эцсийн хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс бүрддэг.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнийг тооцохдоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын тайлант хугацаанд аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн (биет хэмжээний) индексээр тооцдог. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг сар бүрийн мэдээлэлд хамруулан судалж, ласпейрсийн биет хэмжээний индексийн томьёог ашиглан тооцно. Худалдсан буюу гадагш гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ юм гэлээ.

Related news