Альцхеймерийн өөрчлөлтийг илрүүлэхийн тулд цусны шинжилгээ хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ОСЛО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /Anadolu/. Норвег улсад Альцхеймерийн өвчинтэй холбоотой тархины өөрчлөлтийг илрүүлэхийн тулд цусны шинжилгээг анх удаа ашиглаж эхэллээ гэж тус улсын NRK телевиз мягмар гарагт мэдээлжээ.
Шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдэд хийх боломжтой болсон уг
шинжилгээ нь Альцхеймерийн өвчинтэй холбоотой уургийн түвшнийг хэмждэг байна. Ставангерын
их сургуулийн харьяа эмнэлгийн саяхны судалгаагаар 57 ба
түүнээс дээш насны хүмүүсээс цуглуулсан 11 мянга гаруй цусны дээжийг шинжилжээ.
Судалгааны дүнгээс үзэхэд, 70-аас дээш насны норвегчүүдийн
хувьд гурван хүн тутмын нэг нь Альцхеймерийн өвчинтэй холбоотой тархины
өөрчлөлттэй байсан бол 90-ээс дээш насны хүмүүсийн 60 гаруй хувьд ийм өөрчлөлт илэрсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, цусны шинжилгээ нь өмнөх
аргуудаас илүү энгийн хялбар юм.
Цаашдаа шинжилгээг хүртээмжтэй болгох
төлөвлөгөө хэрэгжиж байгаа бөгөөд ингэснээр өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх
тусламж үйлчилгээг сайжруулах боломж бүрдэнэ. Альцхеймерийн өвчний явцыг
удаашруулах үйлчилгээтэй лекемби, кисунла зэрэг шинэ эмүүдийг Норвегт удахгүй шалгаж үнэлэх гэж байгаа боловч өртөг болон эмнэлэгт суурилсан эмчилгээ нь
бэрхшээлтэй хэвээр байна.
Ulaanbaatar