Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнийг дахин дөрвөн жил зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-24 12:44:53

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид тив, дэлхийн аварга болон гранпри, “Их дуулга” ангиллын 10 тэмцээнд оролцож, 40 медаль хүртсэн амжилтаар 2025 оныг үдэж байна.


Үүнээс 10 алт, долоон мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн бөгөөд ДАШТ-ээс хоёр хүрэл медаль авчээ.


Тэгвэл манай жүдочдын 2026 онд оролцох анхны том тэмцээн нь насанд хүрэгчдийн УАШТ юм. Тус тэмцээнийг ирэх сарын 23-25-нд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулна. Улмаар хоёрдугаар сарын 7-нд Францын Парис хотод эхлэх “Их дуулга”-д оролцож, хамтарсан бэлтгэлд хамрагдах ажээ.


Үүнээс гадна жүдогийн шилдгүүдийг эх орондоо харах боломжийг олгодог Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнийг манай улс 2026-2028 онд зохион байгуулахаар болжээ. “Лос-Анжелес 2028” олимпын наадмын чансааны оноо олгох тэмцээн Улаанбаатарын “Их дуулга”-аар эхэлнэ. Улмаар 2028 оны зургаадугаар сарын Улаанбаатар “Их дуулга”-аар хаагдах аж. 

Related news