ГОВЬ-АЛТАЙ: Эрүүл мэндийн салбарын албан хаагчдад 500 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-22 15:35:10

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд орон сууцны дэмжлэг үзүүлэв. 


Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Говь-Алтай 80+ эрүүл мэндийн хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын 50 албан хаагчид орон сууцны дэмжлэг тус бүр 10 сая төгрөг, нийт 500 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 12 дугаар сарын 22-нд олголоо. 


Ил дэмжлэг нь үе шаттай явагдаж буй бөгөөд эхний ээлжинд 80 алба хаагчид 800 сая төгрөг олгож байсан бол гурван жилийн хугацаанд нийт 200 гаруй алба хаагч хамрагдаад байна. 


Алслагдсан, амьжиргааны өртөг өндөр бүс нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад төрөөс үзүүлж буй энэхүү бодит дэмжлэг нь тогтвортой ажиллах нөхцөлийг сайжруулахад чухал хөрөнгө оруулалт болж байна гэдгийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хэлж байлаа. 


Мөн үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат эрүүл мэндийн салбарт олон жил үнэнч, тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, амжилт хүслээ.


Related news