БУЛГАН: Г.Цэвэгсүрэн: Зурагчин гэдэг аз туршсан ажил байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-16 17:09:34

Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Гэрэл зургийн ахмад ажилтан Гомбын Цэвэгсүрэн гуай амьдралынхаа 50-иад жилд он цагийн олон баримтыг зурагласан хүн.  


Тэрбээр Булган аймгийн Сайхан сумын Угалз гэдэг газарт 1945 онд төрсөн. Фото зурагчны 2-р зэргийн мэргэжилтэй.


Булган аймгийн гэрэл зургийн салбарт 1960-1977 он хүртэл зурагчин, 1977-1980 он хүртэл фото студийн эрхлэгч, 1980 оноос Нийтийн ахуй үйлчилгээний Аж үйлдвэрийн кабинетад төв, хөдөөг хариуцсан үсчин, гоо сайхан, фото студийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Тэрээр улсад 36 жил ажилласан байна. Зөвлөлтийн түүхт ой, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, түүх дурсгалийн газрууд зэрэгт фото сурвалжилга, үзэсгэлэн гаргаж байсан.


Г.Цэвэгсүрэн зурагчин хэмээх мэргэжлээр ажлын гараагаа эхлэх үед Зорький-4. Фэд-2, Фэд-3, өргөний Блегсэрэд зураг шардаг өсгөгч ленинград, магнифакс, обмуск, УП-5 зэрэг өргөн нарийний өсгөгч хэрэглэж байсан. Зураг авахдаа кино зургийн хальсыг 6-8 давхар хар даалинбан мешоконд кассетаа хийж ороон зураг авах хальсаа бэлтгэнэ. Кино хальсаар зураг авна. Плёнкоо угаахдаа өөрсдөө 5 төрлийн уусмал найруулж 1-р хор бэлтгэнэ. 2 хор кифосульфат байсан юм. Тэр үед гэрэл чийдэн 12 цаг хүртэл асна. Тог байхгүй үед кино мотор асааж зургаа угаадаг байж.


Хөдөлмөрчид зураг их сонирхдог байсан үе байсан бөгөөд тухайн үед Булган аймагт эмэгтэй зурагчин байхгүй, олны сонирхол татсан цорын ганц эмэгтэй зурагчин байжээ. 


Олон хоногоор зураг авч явах боловч одоогийнх шиг авсан зургаа батлах ямар боломжгүй, ёстой аз туршсан ажил байсан. Хэрвээ гэрэл цохиулбал хормын дотор хоног, сараар хийсэн ажил алга болох маш нарийн, хариуцлагатай, эмзэг мэргэжил учраас алхам тутамдаа сэрэмжлэх хэрэгтэй байдаг. 


Тухайн зурагчны мэдлэг чадвар гол үүрэг гүйцэтгэнэ. Нартай, наргүй зарим үед машины гэрэл асааж зураг авах үе байдаг. 1970-аад онд ТМС төгссөн мэргэжлийн зурагчид, лаборантууд олон болж тоног төхөөрөмж аппарат хэрэгсэл шинээр хангагдаж, Германы цаас, хор, плёнк, өсгөгч, зургийн аппарат Зенит, Киев, Пенеткон, Зинит-80 зэрэг өргөн нарийны аппарат, төрөл бүрийн дуран, кольцо, гэрэл цацагч, гэрэл хэмжигч, 20 дины өргөн нарийн плёнк, Н-113,А-49 гэдэг бэлэн хорнууд ирж бидний ажил үйлчилгээ өргөжин, шинэ тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй болсон юм хэмээн Г.Цэвэгсүрэн гуай ярьсан юм.


 30 настай Г.Цэвэгсүрэн Улаан-Од сонинд

Өнөөдөр гэрэл зургийн түүхийг өгүүлж сууна


Г.Цэвэгсүрэнгийн бүтээлүүд




















Related news