Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадварыг эрт илрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-18 00:23:24

Дархан-Уул аймгийн Дархан хотын алслагдсан гэр хорооллын багуудад оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт болов.

Сургалтад Дархан сумын “Малчин”, “Өргөө” багийн хөгжлийн бэрхшээлтэй 22 хүүхэд тэдгээрийн эцэг эх 30 гаруй хүн иргэн хамрагджээ. Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамнаас зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал”-ын талаар болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн бэрхшээл, чадварыг эрт илрүүлэх нь”, “Тухайн хүүхдэд тохирох боловсрол, эрүүл мэндийн халамжийн үйлчилгээг тодорхойлж чиглүүлэх нь” зэрэг сэдвээр уулзалт ярилцлага үргэлжиллээ. Аймгийн Хөдөлмөр, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Б.Чанцал:-“Манай хэлтсээс эрхлэн аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж байнгын сургалт зохион байгуулдаг ч хотоос алслагдсан гэр хороолол бүхий багуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр бүр ирж оролцож чаддаггүй. Тиймээс бид энэ удаа өмнө нь болсон сургалтуудад оролцож чадаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж энэхүү сургалтыг хийж байна гэв.

Сургалтаар “Хэн юу чадна, түүнийгээ хийе” сэдвээр явуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүний дотор ялангуяа хүүхдүүд юу хийж болохыг сургаж байгаа бол тэдгээрт эцэг эхчүүд нь хэрхэн туслаж дэмжих талаар зааж өглөө” гэж ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news