“MongolZ” дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-16 10:07:19

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Цахим спортын “CS2” төрлийн мэргэжлийн багуудын чансааг тогтоодог хамгийн том хоёр платформ байдаг нь “Valve”, “HLTV” юм.


Өнгөрсөн долоо хоногт “HLTV”-гийн шинэ чансаагаар хоёрдугаар байрт жагссан “MongolZ” Сербийн Белград хотод болж буй “Counter Strike 2 тоглоомын FISSURE Playground 2”-т оролцож байгаа билээ. Тус тэмцээний гуравдугаар тойрогт өчигдөр MongolZХятадын Tyloo багийг 2:1-ээр хожсон.


Энэ тэмцээний дараа “Valve-гаас гаргадаг VRS чансааны жагсаалтаар дэлхийд тэргүүлж эхэллээ. Ийнхүү тэд анх удаа дэлхийн чансааг тэргүүллээ. “MongolZ баг 1960 оноогоор тэргүүлж байгаа бол “Vitality 1955 оноотой удаалж байна. Харин “Spirit1943, “MOUZ1870, “Falcons 1822 оноогоор эхний тавд багтлаа.


Ташрамд дурдахад, Белградын тэмцээнд түрүүлсэн баг 200 мянган ам.доллар халааслах бол дэд байр эзэлсэн нь 100 мянган ам.доллартой буцна. 

Related news