Өмнөд Солонгосын тал Атланта руу тусгай үүргийн онгоц илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-09-09 16:51:28

СӨҮЛ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. АНУ-ын Жоржиа муж улс дахь авто машины цэнэг хураагуурын үйлдвэрт өнгөрсөн долоо хоногт баривчлагдсан ажилчдыг буцаан авчрахаар Өмнөд Солонгосын тал Атланта хот руу лхагва гарагт тусгай үүргийн онгоц илгээнэ гэж Korean Air компани өнөөдөр мэдэгджээ. 


“Korean Air компанийн 368 хүний ​​суудалтай Boeing 747-8i онгоц Өмнөд Солонгосын Инчон хотоос Атланта чиглэлд ниснэ гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. АНУ-ын цагаачлалын албаныхны зохион байгуулсан ажиллагааны үеэр Hyundai Motor”, LG Energy Solution компанийн цэнэг хураагуур үйлдвэрлэх 4.3 тэрбум ам.долларын өртөг бүхий үйлдвэрийн барилгын талбайд баривчлагдсан 475 хүний ​​дотор Өмнөд Солонгосын 300 орчим иргэн байжээ.


Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хён баривчлагдсан солонгосчуудыг АНУ-д дахин нэвтрүүлэхийг баталгаажуулах зэрэг асуудлаар хэлэлцээ хийхээр Вашингтоныг зорьсон байна. Өмнөд Солонгосын албаныхан баривчлагдсан ажилчдыг эх оронд нь авчрах ажлыг эхлүүлсэн гэж Жоржиа дахь дипломат албаны өндөр албан тушаалтан саатуулагдаад буй ажилчидтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ.


Энэхүү ажиллагаа нь Дотоодын аюулгүй байдлын яамны мөрдөн шалгах ажиллагааны түүхэнд нэг газарт явуулсан хамгийн том ажиллагаа байсан бөгөөд долоодугаар сард Вашингтонтой тохиролцсон худалдааны хэлэлцээрээ эцэслэхийг оролдож буй АНУ-ын холбоотон Өмнөд Солонгосын иргэдийг цочирдуулсан явдал болсон юм.



Related news