СЭЛЭНГЭ: Алтанбулаг боомтын хүчин чадал нэмэгдлээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 11
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг
сум дахь Алтанбулаг Олон улсын авто замын боомтын Зорчигч болон Ачаа, тээврийн
хэрэгсэл шалган нэвтрүүлэх цогцолборыг ашиглалтад орууллаа.
Монгол
Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийсэн Алтанбулаг боомтын
өргөтгөл дуусаж, хүчин чадал нь дөрөв дахин нэмэгдсэн байна.
Боомтын
өргөтгөлийн үр дүнд Олон улсын стандартад нийцсэн дэд бүтэц, Тоног төхөөрөмжийн
шинэчлэлт, Ухаалаг гарц, Түргэн шуурхай шалган нэвтрүүлэх үйлчилгээ, Ая тухтай
орчин бүрдсэн юм.
Одоогоор туршилтын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаашид хяналт, шалгалтын тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж, үйлчилгээг илүү найдвартай, үр дүнтэй болгохоор ажиллаж байна.