“Ногоон ирээдүй, Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэх нь” төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан, ОБЕГ хамтран “Ногоон Ирээдүй-Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэх нь” төсөл хэрэгжүүлнэ.
ОБЕГ-ын харьяа Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх
сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төв-123 дугаар ангийн “Ногоон Ирээдүй-Ойн
нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл Орон нутгийн
санаачилгыг дэмжих Канад сангаас зарласан 16 шилдэг төслийн нэгээр шалгарч, хэрэгжүүлэх
гарын үсэг зурав.
Энэхүү төсөл нь орон
нутгийн олон нийтийн идэвхтэй оролцоог нэмэх, байгаль орчныг хамгаалах
тогтвортой тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ байгууллагын чадавхыг сайжруулан
бэхжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд хэрэгжих аж.
Канад сан нь манай улсад 1997 оноос хойш 8 сая гаруй канад долларын 500 гаруй
төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ жил 350 гаруй төслийн санал хүлээн авснаас 16
төслийг шалгаруулжээ.