Испанийн шигшээ Евро-2025-ын финалд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖЕНЕВ, 2025 оны долоодугаар сарын 24. /ТАСС/. Испанийн эмэгтэй хөлбөмбөгчид Швейцарын Цюрих хотын "Летцигрунд" цэнгэлдэх хүрээлэнд болсон Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтод Германы шигшээ багийг 1:0 харьцаагаар хожсоноор финалд шалгарлаа.
Сүүлийн хоёр жил дараалан “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон "Барселона" багийн хагас хамгаалагч Айтана Бонмати тоглолтын нэмэлт цагийн 113 дахь минутанд Афина дель Кастильогийн дамжуулсан бөмбөгийг Германы багийн хаалганд оруулснаар багтаа хожлыг авчирсан байна. Одоо испани бүсгүйчүүд 27-ны өдөр Базел хотод Английн шигшээтэй аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт хийнэ.
Испанийн шигшээ баг 2023 онд
ДАШТ-ий финалд Английн багийг 1:0 харьцагаар хожсоноор дэлхийн аварга болсон
билээ. Харин тус баг ЕАШТ-ий финалд анх удаагаа шалгарч байна.
Өнгөрсөн онд болсон эрэгтэйчүүдийн
ЕАШТ-ий финалд мөн Испани, Английн багууд шалгарч, испаничууд 2:1-ээр хожиж
байсан юм.
Өмнөх эмэгтэйчүүдийн ЕАШТ-ий финалд Английн шигшээ баг Германы багийг 2:1-ээр
хожсоноор анх удаа аваргалж байсан бол Германы эмэгтэй хөлбөмбөгчид Европын
аваргаар хамгийн олон удаа буюу 8 удаа шалгарч байна.