Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136 @gmail.com
2025-07-21 13:37:04

Бишкек, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ата-Бейит” түүхийн дурсгалын цогцолборт байрлах “Үркүн” дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Ата-Бейит” цогцолборт хүрэлцэн ирэхэд Киргиз Улсын Төрийн хүндэт харуул жагсаж, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим угтлаа.


“Үркүн” дурсгалын хөшөөнд тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай юм.












Related news