“Милан-Кортина 2026” наадмын медалийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-07-16 11:16:14

РОМ, 2025 оны долоодугаар сарын 16 /TASS/. 2026 оны өвлийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хорооноос шилдэг тамирчдад гардуулах медалийг танилцууллаа. 


Онцгой утга агуулга бүхий медалиуд нь хоёр хагас хэсгээс бүрдэх өвөрмөц загвартай бөгөөд энэ нь тамирчны амжилтын оргил болон түүнтэй хамт энэ замыг туулсан бүх хүний хамтын хүчин чармайлтыг бэлгэдэж байгаа ажээ. 


Медалиудыг Италийн Улсын зоос, хэвлэлийн үйлдвэрийн хүрээлэн (IPZS) өөрийн үйлдвэрлэлийн хаягдлаас дахин боловсруулсан металлыг ашиглан сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг индукцийн зууханд цутгана. "Өвлийн Олимп, Паралимпын наадамд зориулан бидний бүтээсэн медалиуд нь итали загвар дизайны төгс ур чадварыг илэрхийлнэ. Эдгээр медаль бүр нь ур чадвар, шинэлэг санааны үр дүнд бий болсон давтагдашгүй бүтээл юм" хэмээн IPZS-ийн ерөнхийлөгч Паоло Перроне онцоллоо.


Нийт 195 төрөлд медаль гардуулах бөгөөд Олимпын наадамд 245 алт, 245 мөнгө, 245 хүрэл медаль олгоно. Харин Паралимпын наадамд 137 алт, 137 мөнгө, 137 хүрэл медаль гардуулах юм. Ингэснээр нийт медалийн тоо 1146-д хүрнэ.


2026 оны өвлийн Олимпын наадам хоёрдугаар сарын 6-22-ны хооронд Милан болон Кортина д’Ампеццо хотод болно.

Related news