Гол мөрний дийлэнх нь үерийн түвшинг 5-60 см давсан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-16 10:23:48

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хангайн нурууны араас усжих Орхон, Идэр, Урдтамир, Хойдтамир болон Хангайн нурууны өврөөс эхтэй Байдраг, Түйн, Таац, Онги зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 20-120 см-ээр өссөн байна.


Өчигдрийн байдлаар ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-60 см давчээ. Тодруулбал, Орхон, Хөгшин орхон гол Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшинг 5-10 см даван үерлэж байгаа бол Орхон гол Бат-Өлзий сум, Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн аюултай түвшинг 1-5 см даван үерлэж байна.


Related news