Начны даваанд аймгийн цолтой есөн бөх үлдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.
Начин цолны даваанд аймгийн цолтой таван бөх шалгарчээ. Тодруулбал, аймгийн арслан А.Нармандах, Ш.Отгонтөгс, Н.Баяржаргал, О.Баярбаасан, М.Бямбадорж, М.Билгүтэй, хурц арслан Н.Өсөхбаяр, О.Наранбаатар, Б.Очирхүү нар начин улсын цолны босго давахад ганхцан даваа үлдээд байна. Ам авсан байдлыг зургаар танилцуулъя.