СҮХБААТАР: Аймгийн алдарт уяач Д.Хадбаатарын зээрд азарга түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-07-09 10:49:06

Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жил, Төмөртийн овооны уулын баяжуулах үйлдюэрийн 20 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 38 азарга барианаас гарч түрүү магнайд Мөнххаан сум, аймгийн алдарт уяач Дамдинбазарын Хадбаатарын зээрд азарга хурдаллаа.

 

Тус азаргыг уралдаанч С.Наранбаатар унажээ.

 

Аман хүзүүнд Түвшинширээ сум Цолмонгийн Хосбаярын бор халзан, айргийн гуравт Эрдэнэцагаан сум САУ Амартайвны Бат-Өлзийгийн хээр,  айргийн дөрөвт Баруун-Урт сум Сайнбаярын Баярсайны хээр, айргийн тавд Баруун-Урт сум Баярын Батмэндийн ногоон азарга хурдалж наадамчин олныг баясгалаа.

 

Аймгийн баяр наадам нээлтийн үйл ажиллагаагаар үргэлжилж байна.








 

Related news