СҮХБААТАР: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмын өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороо орохыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 9, 10-ны өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 5-10 м/с борооны өмнө түр зуур 12-14 м/с хүрч ширүүсэх бол агаарын температурын хувьд өдөртөө 31, шөнөдөө 20 градус дулаан байх төлөвтэй.
Иймд баяр наадмын өдрүүдэд иргэд, наадамчдыг аюулгүй байдлаа хангаж, аянга цахилгаанаас сэргийлэх, цаг агаарын нөхцөлд тохируулан хувцаслахыг сануулж байна. Мөн малчид малаа ойрын бэлчээрт байлгах, жолооч тээвэрчид
замд гарахгүй байх, бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр хол явуулахгүй байхыг онцгой
байдлын байгууллагаас анхаарууллаа.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days