СҮХБААТАР: Баруун-Урт - Бичигт чиглэлийн 152 км авто замын нэг км нь 2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсаар дамжин өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ нэгээр нэмэгдэх томоохон төсөл болох Баруун-Урт - Бичигт чиглэлийн авто замын ажил албан ёсоор эхэллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх152 км авто замын нэг километр нь 2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй.
Тус төслийг "Монгол зам групп" ХХК гүйцэтгэнэ. Ингэхдээ ажилчдыг голлон орон
нутгаас авч энэ том бүтээн байгуулалтын ажилд нэгдүгээр орон нутгийнхныг гар бие
оролцуулах, хоёрдугаарт ажилчдын цалин урамшуулал нь орон нутагтаа үлдэх ёстой гэх зарчмыг барьж ажиллахаа компанийн ТУЗ-ийн дарга Б.Цогтсэргэлэн хэллээ.
Бичигтийн боомт нь Замын-Үүдийн дараах томоохон боомт болон хөгжиж, улмаар БНХАУ-ын Тяньжин, Жинзоу, Далиан зэрэг боомтоор дамжин Зүүн хойд Азийн улстай худалдаа хийх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Мөн Сүхбаатар аймгийн эдийн засгийг зонхилон бүрдүүлэгч хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудыг, цаашлаад аялал жуулчлал бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Авто зам тавих төслийн нээлтийн ёслолд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан УИХ-гишүүн У.Отгонбаяр, Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М. Ганхүлэг, аймгийн ИТХ-ын дарга Д. Хосбаяр болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Энэ замыг ашиглалтад оруулснаар дан ганц Сүхбаатар аймаг, зүүн бүс нутаг бус Монгол
Улсын нийгэм, эдийн засгийн нэгэн тулах цэг болно гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан,
Асгат сумын нутаг дэвсгэрт асар их нөөцтэй уул уурхайн 10 гаруй орд байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар эдгээр уул уурхайн үйл ажиллагааг эрчимжүүлж, Бичигт боомтоор тээвэрлэснээр зөвхөн энэ салбараас олох ашиг орлого хэд дахин нэмэгдэхийн хэрээр Монгол
Улс далайд гарцтай болоход ойртоно. Алсдаа Бичигт боомт хоёр дахь Замын-Үүд болно гэдгийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр хэлсэн үгэндээ онцоллоо.
Харин аймгийн ИТХ-ын дарга Д. Хосбаяр хэлсэн үгэндээ, Баруун-Урт - Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто замтай болох нь Сүхбаатарынхны мөрөөдөл байсан. Одоогоос 10 жилийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батсуурь аймгийн засаг дарга байхдаа Ази Европыг холбосон хамгийн дөт зам болох Баруун-Урт - Бичигтийн боомтыг хатуу хучилттай авто замаар
холбох төслийг Монгол
Улсын Засгийн газарт танилцуулж байсан. Энэ мөрөөдөл өнөөдөр биелэлээ олох
түүхэн өдрийг бид мөнхөллөө хэмээн тодотгов.