Клубүүдийн ДАШТ: “МанСити”, “Ювентус” багууд шөвгийн 16-д шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-27 09:12:18

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27. /ТАСС/. Клубүүдийн ДАШТ-ий хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтод Английн “Манчестер Сити” баг Италийн “Ювентус”-ыг 5:2 харьцаагаар бутниргэлээ.


МанСити-гийн Жереми Доку (9 дахь минут), Эрлинг Холанд (52), Фил Фоден (69), Савиньо (75) нар гоол оруулсан бол “Ювентус”-ын Пьер Калюлю өөрийн хаалганд авто гоол хийсэн байна. Хожигдсон багаас Нидерландын хагас хамгаалагч Тён Копмейнерс (11), Сербийн довтлогч Душан Влахович (84) нар гоол оруулжээ.


G хэсгийн нөгөө тоглолтод АНЭУ-ын "Аль-Айн" баг Мароккогийн “Видад” багийг 2:1 харьцаагаар хожсон байна. Хожсон багаас Тогогийн довтлогч Кожо Лаба /45+1/ 11 м-ийн торгуулийн цохилтыг оновчтой гүйцэтгэсэн бол Парагвайн хагас хамгаалагч Каку 50 дахь минутанд гоол оруулжээ. Мароккогийн Касабланка хотын “Видад” багийн цорын ганц гоолыг ӨАБНУ-ын Кассиус Майлула оруулсан байна.


Ингэснээр “Манчестер Сити” баг 9 оноотойгоор хэсгээ тэргүүлж, 6 оноотой “Ювентус” хэсгээсээ хоёроор гарлаа. "Аль-Айн" 3 оноотойгоор гуравдугаарт, оноо аваагүй “Видад” дөрөвдүгээрт бичигджээ.  

Related news