ХӨВСГӨЛ: Түнэл сумын 2300 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-26 15:31:05

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн нутаг Байшинт, Ар булаг, Өвөр өл, Тээрэмт, Бургааст зэрэг ойн сангийн зарим газарт ойн хортон шавжтай тэмцэж байна.

 


Тодруулбал, шавж болох эгэл бийрэн сүүлт, сибирийн хүр эрвээхэйн эсрэг сонгомол үйлчилгээт бактерийн бэлдмэл ашиглан үүргийн шүршигч багажаар тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 2300 га талбайд "Жигүүр ой" компани гүйцэтгэж байна.


Ойн хөнөөлт хортон шавжтай тэмцлийн ажил хийж байгаа тухайн бүс нутгийн иргэд, малчид, тариаланчид хортон шавж устгалын бодис цацаад удаагүй байх хугацаа буюу 14 хоногт ой модонд аялал зугаалгаар явахгүй байх, малаа байнгын хариуцлагатай байх, ургамал, жимс түүж идэхгүй байхыг анхааруулж байна.


  

 

Related news