Клубүүдийн ДАШТ: Шөвгийн 16-д зургаан баг шалгараад байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 24./ТАСС/. Францын "Пари Сен-Жермен", Бразилын "Ботафого" багууд клубүүдийн ДАШТ-ий 1/8-ийн плей-оффын шатанд шалгарлаа.
В хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтод ПСЖ-ийн хөлбөмбөгчид АНУ-ын “Сиэтл” багийг 2:0 харьцаагаар хожсон бол “Ботафого” баг Испанийн “Атлетико”-д 0:1-ээр хожигджээ. ПСЖ-д тоглож буй Гүржийн хагас хамгаалагч Хвича Кварацхелия эхний гоолыг оруулсан бол цорын ганц гоолыг "Атлетико"-гийн Антуан Гризманн тоглолтын 87 дахь минутанд оруулжээ.
Тус хэсэгт тоглосон ПСЖ, "Ботафого", "Атлетико" багууд гурвуулаа 6 оноо авсан тул оруулсан ба хаалгандаа алдсан бөмбөгний зөрүүгээр эхний байранд ПСЖ, хоёрдугаарт “Ботафого”, гуравдугаарт “Атлетико” орлоо. Америкийн “Сиэтл” баг оноо аваагүй байна.
Франц, Бразилын багуудын плей-оффын шатны өрсөлдөгчид нь А хэсгээс эхний ба хоёрдугаар байраар гарсан багууд байх болно. Энэ хэсэгт Бразилын “Палмейрас” /4 оноо/, талбайн эзэн орны “Интер Майами” /4/, Португалын “Порту”/1/, Египетийн “Аль-Ахли” /1/ багууд тоглож байна.
Одоогийн байдлаар Франц, Бразилын багуудаас гадна Германы “Бавариа”, Бразилын “Фламенго”, Английн “Манчестер
Сити”, Италийн “Ювентус” багууд шөвгийн 16-д шалгараад байгаа юм. Хасагдах шатны тоглолтууд 6
дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 1-нд явагдана.
АНУ-ын хотуудад болж буй
клубүүдийн ДАШТ-д анх удаагаа 32 баг оролцож, 8 хэсэгт хуваагдан тоглож байгаа
бөгөөд хэсэг тус бүрээс хоёр баг шөвгийн 16-д шалгарч, тоглолтоо үргэлжлүүлнэ.
Финалын тоглолт долоодугаар сарын
13-нд болно.