ӨМНӨГОВЬ: Орон нутгийн төсвийн орлого 65.7 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-19 15:44:47

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төсвийн орлого 2025 оны тавдугаар сарын урьдчилсан байдлаар 921.0 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 605.4 тэрбум төгрөг төвлөрчээ.


Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс 315.6 тэрбум төгрөгөөр дутуу биелж, 2025 оны тавдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 605.4 тэрбум төгрөг төвлөрч, өмнөх оны мөн үеэс 7.6 тэрбум төгрөгөөр, нийт зарлагын хэмжээ 30.6 хувиар өссөн талаар Өмнөговь аймгийн Статистикийн газраас мэдээллээ.


Нийт орлогын 97.9 хувь нь татварын орлого, 2.1 хувь нь татварын бус орлого, 0.02 хувь нь хөрөнгийн орлого тус тус эзэлж байна.


Орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлага санхүүжилтэд 1252.8 тэрбум төгрөгийг төлөвлөж 702.9 тэрбум төгрөгийг зарцуулж 43.9 хувийн гүйцэтгэлтэй байна.


2025 оны тавдугаар сарын байдлаар орон нутгийн төсвийн зарлага 605.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 164.7 тэрбум төгрөг буюу 30.6 хувиар өсжээ.

Related news