Орхон аймгийн хоёр сумын Засаг дарга нар томилогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаар С.Ганцогт, Жаргалант сумын Засаг даргаар Б.Зоригтбаяр нар томилогдллоо.
Өнгөрсөн сарын 19-нд болсон Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн дүнд Орхон аймагт МАН ялалт байгуулсан. Ийнхүү Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж сумдын Засаг даргад дээрх хоёр төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжилсаны дагуу уг албан тушаалд томилогдлоо.
Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр ажлаа хүлээж авсаныхаа дараа “Өөрийн сурсан бүхнээ дайчилж сумынхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө хичээн ажиллах болно” гэсэн юм.
Б.Оюун-Эрдэнэ
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days