Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-06-09 08:46:50

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ   Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэлх үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.


Увс нуурын хотор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.


Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19-+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30-+35 градус, бусад нутгаар +23-+28 градус дулаан байна.

Related news