ПСЖ Аваргуудын лигийн цомыг анх удаа өргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-06-01 10:13:35

МЮНХЕН, 2025 оны зургаадугаар сарын 1 /AFP/. Францын “Пари Сен-Жермен” клуб /ПСЖ/ ням гарагт шилжих шөнө Италийн “Интер Милан”-ыг 5:0 харьцаагаар буулган авснаар Аваргуудын лигт анх удаа түрүүллээ.  


Германы Мюнхен хотын “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон финалын тоглолтын үеэр залуу хөлбөмбөгчин Дезире Дуэ хоёр гоол оруулснаас гадна багийн анд Ашраф Хакимиг тоглолтын анхны гоолыг оруулахад нь багийн анд Ашраф Хакимид тусалжээ. Үүний дараа Хвича Кварацхелиа гоолын тоог дөрөв болгосон бол сэлгээний тоглогч 19 настай Сенни Майулу сүүлчийн гоолыг оруулсан байна.


Тодруулбал, тоглолтын 12 дахь минутад А.Хакими Д.Дуэгийн дамжуулсан бөмбөгийг эсрэг багийн хаалганд оруулснаар ПСЖ тэргүүлж эхэлсэн юм. Үүнээс найман минутын дараа Д.Дуэ онооны харьцааг 2:0 болгож, улмаар 63 дахь минутад гурав дахь гоолыг оруулжээ. Харин Х.Кварацхелиа 73 дахь минутад дөрөв дэх гоолыг хийсэн бол тоглолт дуусахын өмнөхөн 86 дахь минутад С.Майулу ПСЖ-гийн тав дахь гоолыг орууллаа.


Ингэснээр Катарын Спортын хөрөнгө оруулалтын сангийн эзэмшилд байдаг ПСЖ нь 1993 онд “Марсель” аваргын цом өргөснөөс хойш Европын хөл бөмбөгийн шилдэг цомыг хүртсэн Францын хоёр дахь баг болжээ. 

Related news