"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурагчид Сэлэнгэ аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-12 14:57:00

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Сэлэнгэ аймагт зочиллоо.

 

Дээрх сурагчид Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго дор зохион байгуулж буй "Эх оронч суралцагч" аялалд оролцож байгаа юм.

 

Үйл ажиллагааны хүрээнд аялагч хүүхдүүд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн гадна талбайд байрлах 1921 оны Ардын журамт цэргийн жанжин штабын барилга, их жанжин Д.Сүхбаатарын хөшөө, нэр нь тодроогүй баатруудын хөшөө, элсэн товгорын хүн чулуун хөшөө, гунан буу, манж цавын тогоо, чулуун тээрэм, тээрмийн бул зэргийг тайлбарлуулан үзлээ.

 

Уг үйл ажиллагаанд МУИС-ийн 114 оюутан, хэвлэл мэдээллийн ажилтан, багш, нийгмийн ажилтан, хилийн цэргийн 0101, 0243-р ангийн ажилтан албан хаагчид нийт 130 хүн оролцлоо.



Related news