ӨМНӨГОВЬ: Говийн бүсийн дөрвөн аймаг 200 сая мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахаар говийн бүсийн аймгууд идэвхтэй ажиллаж байна.
Өмнөговь,
Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгууд өнөөдрийн байдлаар 3.4 сая мод тариалсан
байна.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан нийт модны 20 хувь нь буюу 5 мод тутмын
нэг нь говьд ургах тооцоо гарчээ. Говийн бүсийн дөрвөн аймаг 2030 он хүртэл
200 сая мод тарих төлөвлөгөөтэй.
Тодруулбал,
үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл Говьсүмбэр аймаг 5.500.000, Дорноговь
аймаг 72.913.562, Дундговь аймаг 75.806.200, Өмнөговь аймаг 45.000.000 мод тарих
юм.