Манай улс 61 оронд бараа бүтээгдэхүүн экспортолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард дэлхийн 61 оронд бараа экспортоллоо.
Гаалийн ерөнхий
газрын мэдээлснээр экспортын бараа бүтээгдэхүүний 91.2 хувийг БНХАУ, 5.6 хувийг Швейцар, 1.1 хувийг АНУ, 0.5 хувийг ОХУ руу гаргажээ. Нийт экспортын 98.3 хувийг эдгээр орон эзэлж байгаа юм.
Дээрх хугацаанд экспортод 4242.6 сая ам.долларын бараа, түүхий эд хилээр гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.1 хувиар багасжээ.