СҮХБААТАР: Аймгийн төвийн бүх сургууль, цэцэрлэгт ус цэвэршүүлэгч төхөөрөмж байршууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ИТХ-ын 2024 оны 03/05 тоот тогтоолоор аймгийн төвийн бүх сургууль, цэцэрлэгт ус цэвэршүүлэх төхөөрөмж байршууллаа.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас санхүүжүүлж, дөрвөн сургууль, 11 цэцэрлэгт 75 сая төгрөгөөр Солонгос улсад үйлдвэрлэсэн DP816S загварын нийт 60 ширхэг цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлжээ.
Тус ажлын тендерт "Жойфүл дэсэндэнтс" ХХК шалгарсан бөгөөд бүх төхөөрөмжийг тус бүрд нь байршуулж, ашиглалтад оруулснаар сумын Засаг даргын захиармжаар байгуулсан ажлын багт хүлээлгэн өглөө.
Төхөөрөмжийн үндсэн биет нь төмрөөр хийсэн учир эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, өөрийгөө халааж хөргөдөг системтэй. Усыг 98 градус хүртэл халаадаг ч аюулгүй байдлыг бүрэн хангажээ.