СЭЛЭНГЭ: Түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-04 15:44:02

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат, Ерөө, Түшиг, Цагааннуур сумын нутагт гарсан ой хээрийн түймрийн улмаас олон мянган га талбай шатаж, айл өрх, аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирол амсаад байна. 

 

Дээрх гамшигтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрамын зүгээс Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт хүсэлт гаргасан байна.

 

Түүний хүсэлтийг хүлээн авснаар ой хээрийн түймрийн гамшигт нэрвэгдсэн 6 өрхөд нэн шаардлагатай ахуйн хэрэглээний зүйлс илгээснийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар өнөөдөр гардуулан өглөө.

 

Цаашид хохирлыг арилгах, иргэдийн амьжиргааг дэмжих, нөхөн сэргээхэд анхаарах болно. Ой хээрийн түймрийн эрсдэл их байгаа энэ үед иргэд та бүхнийг гал түймрээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай, сонор сэрэмжтэй байхыг уриалъя хэмээн УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэллээ.

 

Related news