ТӨВ: Цэргийн албаа хаасан дайчдаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн жинхэнэ алба хааж, халагдаж ирсэн дайчдаа өнөөдөр угтан авлаа.
Хугацаат цэргийн албанд татагдан эх орныхоо хөгжил цэцэглэлт, энх цагийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, сурлага, сахилга, хүмүүжлээрээ үлгэрлэж, өргөсөн тангарагтаа үнэнч байсан 51 залуус албаа хаагаад гэртээ ирлээ.
Халагдан ирж буй цэрэг Я.Түвшинбаяр "Цэргийн албанд татагдсанаар нэг жилийн хугацааг алдах байх гэсэн айдастай байсан. Гэтэл миний бодсоноос эсрэг байж би мэргэжил олгох сургалт, жолооны курс, мод үржүүлгийн сургалтад хамрагдан сертификат, үнэмлэхээ гардан авсан" гэв.
Мөн Д.Энх-Амгалангаас сэтгэгдлийг тодруулахад, ирээдүйн зорилгоо тодорхойлоод, бие хүн болон төлөвшиж чадсан. Найз нөхөдтэй болж, өөрийгөө нээж, олон зүйлийг сурсан гэлээ.