СЭЛЭНГЭ: “Цэмцгэр хот-Бидний оролцоо” сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 25
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ, Сүхбаатар сумын ЗДТГ,
Сүхбаатар сумын Улаан загалмайн анхан шатны хорооны удирдах зөвлөлийн гишүүд
хамтран "Цэмцгэр хот-бидний оролцоо" аяныг
сумын хэмжээнд өрнүүлж байна.
Аянд Сүхбаатар сумын ЕБС-иудын ахлах
ангийн 400-гаад сурагч нэгдэж, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт тархсан хөнгөн
хог хаягдлыг түүж, ялган ангилж цэвэрлэх ажилд оролцлоо.
Сурагчдад аймгийн ХГБХХГ, Байгаль
орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагууд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь
хэрхэн ялган ангилах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа зөвлөмжийг өгсөн
байна.
Мөн Сүхбаатар сумын найман баг болон
Улаан загалмайн анхан шатны хорооны удирдах зөвлөлийн гишүүд, “Цагаан-эрэг”
Тохижилт үйлчилгээ, “Өргөн Сэлэнгэ” үйлчилгээ зэрэг ОНӨААТҮГ-ууд, сургуулиудын
захирал, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар идэвхтэй оролцож хамтран
ажиллалаа.
Энэхүү аян цаашид үргэлжилнэ гэдгийг
Сүхбаатар сумын удирдлагууд онцолж, аяны
үйл ажиллагаанд идэвхтэй нэгдэж, хамтран
ажиллахыг албан байгууллага, аж ахуйн нэгж, баг хороо, өрхүүддээ уриаллаа.