Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 97 тэрбум төгрөгөөр өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өнгөрсөн сарын байдлаар 203.7 тэрбум төгрөг болов. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 97 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Түүнчлэн тусламж үйлчилгээний нийт зардал 275.9 тэрбум төгрөг болж, 73.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Тэгвэл эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид нэгдүгээр сарын байдлаар 2.4 сая болж, өмнөх оныхтой харьцуулахад 79.8 мянгаар буурсныг статистикчид онцоллоо. Үүнд шимтгэлийг нь улсын төсвөөс хариуцсан иргэд 94.4 мянгаар буурсан нь голлон нөлөөлсөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days