ДУНДГОВЬ: ИТХ-ын анхдугаар хуралдааныг 10 дугаар сарын 28-нд хуралдуулахаар товлолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 10 дугаар
сарын 28-нд хуралдуулахаар товлолоо.
Тус аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурал 25 мандаттай. Энэ удаагийн сонгуулиар Монгол ардын нам 16
суудал авч, олонх болсон бол Ардчилсан нам 9 суудал авчээ.
Аймгийн сонгуулийн хороо Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулиар төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтыг батлан энэ сарын 16-нд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж, анхдугаар хуралдааныг хуралдуулах шийдвэрээ ийнхүү гаргажээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days