ХОВД: Сонгуулийн ирц 50 гаруй хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт одоогийн байдлаар Ховд аймагт 57.3 хувьтай үргэлжилж байна.
Тус аймаг 57 мянга гаруй сонгогчтой. Үүнээс 16:30 цагийн байдлаар 31258 сонгогч саналаа өглөө.
30-аас дээш насны сонгогчийн ирц 50-иас дээш хувьтай байна. Харин 18-29 насны сонгогчийн ирц 27.6-45.8 хувьтай явж байна.
Аймгийн шат шатны сонгуулийн хороо, хэсгийн хороонд 1100 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day