ХОВД: Хар ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүртгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хар ус нуурын байгалийн цогцолборт газрыг энэ онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын дэлхийн сүлжээнд бүртгүүлж, батламж гардан авлаа.
Мэргэжлийн байгууллагууд энэ сарын 2-5-ны өдөр "ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Хэнтий аймагт зохион байгуулжээ.
.
Энэ үеэр дээрх шийдвэрийн батламжийг олгосон гэж Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас мэдээллээ.
Хар ус нуурын байгалийн цогцолборт газар нь ховор, ховордсон амьтны байршил, эх газрын цэнгэг устай нуур, говь цөл, хээр тал, мөнх цаст уулыг багтаасан өвөрмөц нутаг юм.
Мөн шувуудын амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй ба нуурын зэгс, шагшуурга, ус, намгархаг газрын хамгийн том төлөөлөгч гэдгээрээ онцлогтой.