Сөүл чиглэлийн зарим нислэгийн цагийн хуваарийг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-17 15:37:54

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын дайран өнгөрөх агаарын зам ачаалалтай байгаагаас Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарт аяллын нислэг өнөөдөр хуваарьт цагаас 45 минутаар саатаж байна.


Ингэснээр дараагийн нислэг болох мөн өдрийн Сөүл чиглэлийн ОМ307/308 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагт өөрчлөгдөж байгаа аж. Тодруулбал, ОМ302 болон ОМ307/308 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:


• Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарт аяллын нислэг Инчён ОУНБ-аас 15:34 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 18:00 цагт бууна.


• Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ307 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 19:00 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 23:10 цагт бууна.


• Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ308 дугаарт аяллын нислэг Инчён ОУНБ-аас энэ сарын 18-ны 00:50 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 03:30 цагт буухаар тус тус төлөвлөснийг МИАТ комани мэдээлэв. 

Related news