СҮХБААТАР: Санал хураалтын ирц 30 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-28 12:09:13

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн санал хураалт Сүхбаатар аймагт 12:00 цагийн байдлаар нийт сонгогчийн 12 мянга нь санал өгч30 хувийн ирцтэй үргэлжилж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

 

Тус аймагт нийт 41826 сонгогч саналаа өгнө. Үүнийг сумдаар нь авч үзвэл Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр суманд хамгийн олон, Наран суманд хамгийн цөөн сонгогчтой байна. Сумдын хувьд Халзан, Наран суманд саналын ирц хамгийн их байна.

 

Одоогоор сонгуулийн санал хураалттай холбоотой гомдол гараагүй, техник хэрэгсэл хэвийн байна гэлээ.  

Related news