Өрхийн үйлдвэрлэгчид ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-09 22:50:12

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчны 5 хоршоо үйл ажиллагаа явуулах байргүйгээс төслөөс авсан тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байгаа тухай удаа дараа гаргасан өрхийн үйлдвэрлэгчид аймгийн ИТХ-ийн дарга, аймгийн Засаг даргад хандсанаар хуучин цэцэрлэгийн барилгыг иргэдэд ажлын байр болгон ашиглуулахаар болсон байна.

Ажлын байр хүссэн иргэдийнхээ хүсэлтийн дагуу шийдвэр гаргагчдаас Бууцагаан сумын цэцэрлэгийн барилгыг малчны бүлгүүдэд эзэмшүүлэхээр болжээ. Ингэснээр сумандаа талх нарийн боов, сүүн бүтээгдэхүүн, гутал, оёдол зэрэг үйл ажиллагаа явуулах иргэд ажлын байртай болж байгаа аж.

                                                                                                                            Б.Мөнхзул

Related news