ТӨВ: Төрийн байгууллагуудын ажлын цагийг өөрчиллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-15 10:35:38

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын ажлын цагийг өөрчилж 8.00-17.00 болгов.


Зуунмод сумын захирагчийн А/04 захирамжаар 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 25-ныг хүртэл хэрэгжинэ.


Төв аймаг 2024 оныг “Залуучуудын манлайлал-Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Зуунмод сумын иргэдийн чөлөөт цагийг нэмэгдүүлэх, гэр бүлдээ цаг гаргах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Related news