ОРХОН: Шинэ авто буудал 1200 зорчигч хүлээн авах хүчин чадалтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар
сарын 5 /МОНЦАМЭ/ Улсын
төсвийн 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж буй Авто буудлыг энэ сарын 15-нд
ашиглалтад оруулна. Зоорийн давхартайгаа нийлээд гурван давхар уг барилга нь 658,2 м.кв талбайтай бөгөөд 1200-1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай, 350 гаруй автомашины зогсоолтой юм.
Авто буудлын гадна, дотор засал болон цахилгааны холболт удахгүй дуусна гэж барилгын ажилд
хяналт тавьж буй ГХБХБГ, аймгийн ХОХБТХ-ийн мэргэжилтнүүд хэллээ. Мөн Монгол Улсад мөрдөж буй “Авто буудлын стандарт”-аар авч үзвэл хамгийн өндөр буюу
дөрөвдүгээр зэрэглэлийн ангилалд орж байгааг онцоллоо.
Барилгын ажлын явцтай аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал танилцаж цаг хугацаанд
нь ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.