ТӨВ: Хүмүүн хотхоны барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-30 15:33:17

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Зуунмод хотноо 2000 айлын Хүмүүн хотхоны барилгын ажил эхэллээ.

 

Тус хотхон нь 594 айлын орон сууц, 7.1 га талбайд 940 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний барилга болон ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зам, дугуйн зам, автомашины зогсоол, дулаан гараашийг цогцоор нь төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэгчээр “Хаан булаг” ХХК ажиллах юм

 


1 дүгээр багц хотхон нь нийт 11 блок барилга, 1000 айлын орон сууц байх бөгөөд эхний 12 давхар, 96 айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд хоёр дахь барилгаа барьж байгаа юм. Ийнхүү 2000 айлын орон сууцны хорооллын 594 айлын орон сууцны ажлыг өнөөдөр эхлүүлээд байна.

 

Ташрамд, Зуунмод хотын орон сууцны хангамж 2023 оны байдлаар 45 хувьтай байгаа бөгөөд энэхүү 2, 3 дугаар ээлжийн орон сууцны хороолол бүрэн ашиглалтад орсноор орон сууцны хангамж 85 хувьд хүрэх юм.

 


Зуунмод сумын хэмжээнд 30 мВт-ын хүчин чадалтай дулааны станц, 2 дугаар хэлхээний шугам сүлжээний шинэчлэлийг хийж, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 дэд станцыг барьж байгуулж байна. Эдгээр бүтээн байгуулалтуудын үр дүнд 4000 айлын орон сууцны хороолол барих нөхцөл бүрдэх юм.

 

Related news